© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
БЗХӨ

Заг хүйтэн

Гонорей  буюу заг хүйтэн євчнєєр жил бvр 150-180 сая хvн євчилдєг. Тиймээс энэ євчин нь хамгийн ихээр тархсан євчин  гэж тооцогддог. Заг хvйтэн євчнийг өрнийн анагаах ухаанд МЭЄ II зуунд анх тэмдэглэсэн байдаг.

 

Өвчтэй хүмүүсийг  шээхэд нь євдєж, шаравтар ялгадас бэлэг эрхтнээс нь гардаг байснаас үүдэн эртний Грекийн  домогт эмч Гален өвчний шалтгааныг үрийн шингэн өөрийн мэдэлгүй урсах явдал  гэж үзээд “гонос” буюу үрийн шингэн “рея” буюу урсах гэсэн нэр өгчээ.

Шалтгаан

Гэвч өвчний жинхэнэ шалтгааныг зєвхєн 1879 онд германы арьс єнгєний эмч Альберт Нейссер нээж, онцгой нэгэн бичил биет vvсгэж буйг илрvvлжээ. Энэ бичил биетийг “гонококк” гэж нэрлээх болсон. Заг хvйтэн нь бэлгийн замын халдварт євчин болохоор зєвхєн бэлгийн хавьталаар буюу эрхтнээр, шулуун гэдсээр, эсвэл амаар хавьтахад халдварлана.

Улмаар энэ євчин ахуйн замаар  бие угаагч, алчуур болон жорлонгийн суултуураар халдварлах бараг боломжгvй. Учир нь гонококк нь эмзэг бичил биет болохоор хvний биед л хэвийн үржих боломжтой бөгөөд агаарт хэдхэн минутын дотор vхдэг.

Явц

Гонококкууд нь шээсний сувагт орсон vед уретрит (шээсний сувгийн үрэвсэл) vvсдэг. Хэрэв vтрээнд орсон тохиолдолд кольпит (үтрээний үрэвсэл), эсвэл цервицит (умайн хүзүүний үрэвсэл)  vvснэ. Амны хєндийд тэрээр стоматит (амны хөндийн үрэвсэл), эсвэл фарингит (хоолойны үрэвсэл), харин шулуун гэдсэнд орсон vед проктит (шулуун гэдэсний үрэвсэл) vvсгэнэ.

Шинж тэмдэг

Энэ өвчний нууц үе нь хэдэн цагаас эхлээд 2-10 хоног хvртэл vргэлжилнэ. Эмэгтэй хvнд заг хvйтэн нь гол тєлєв шинж тэмдэггvй явагддаг. Шинж тэмдэг илэрсэн ч тэр бүр зов оношилж чаддаггүй. Жишээлэхэд, үтрээнээс гарах шардуу цагаан ялгадас нь кандидозтой (мөөгөнцөр), шээх vед євдєхийг циститтэй холбож ойлгодог. Гэхдээ аль аль нь заг хvйтний шинж байж болно. Тvvнээс гадна эмэгтэй хvнд хэвлий доогуур євдєлт єгч,  сарын тэмдэгийн мєчлєгийн дунд vед цусархаг ялгадас гарч болно.

Эрэгтэй хvнд заг хvйтний шинж тэмдэг илvv хvчтэй илэрдэг. Шээсний сувгаас шардуу цагаан єнгєтэй, эвгvй vнэртэй салслаг зvйл ялгарч, шээхэд нэлээд  таагvй мэдрэмж (хорсох, євдєх) тєрvvлдэг. Бэлэг эрхтний сvв улайж, хавдан, эргэн тойронд нь том биш шархлаанууд vvсч болно. Гонококкын фарингит гол тєлєв шинж тэмдэггvй явагддаг боловч заримдаа хоолойд євчин vvсдэг. Проктит ч гэсэн vргэлж мэдэгдээд байдаггvй бєгєєд зєвхєн ховор тохиолдолд шулуун гэдсэнд загатнаа vvсч хачин ялгадас гардаг.

Үр дагавар

Хэрэв заг хvйтэнг хоёр сарын дотор эмчлэхгvй бол архаг болох бєгєєд нvд, vе болон бусад чухал эрхтэнvvдийг гэмтээж эхэлдэг. Эмэгтэй хvнд архаг заг хvйтэн нь умайн дайвар эрхтэнvvд болох өндгөвч болон умайн гуурсны  үрэвсэл vvсгэх бєгєєд эцэстээ үргvйдэл -д хvргэх аюултай. Эрэгтэй хvнд хvндэрсэн заг хvйтэн нь мєн адил vргvйдэлд хvргэнэ.

Оношлогоо

Заг хvйтэн туссан байж болзошгүй vед бэлгийн замын євчний эмч, эсвэл арьс єнгєний эмчид яаралтай хандах хэрэгтэй. Эмч онош тавихын тулд зовиурыг сонсож, vзлэг хийж мєн нэмэлт шинжилгээ бичиж єгнє. Шээсний сvвнээс ялгадас авч  микроскопоор шинжлэх бєгєєд шээс болон цусны шинжилгээ авна. Эргэлзээтэй тохиолдолд гонококк тодорхойлох хамгийн оновчтой арга болох ПГУ ( полимеразын гинжин урвал) оношлогоог хийдэг.

Эмчилгээ

Зєв эмчилгээг зєвхєн бэлгийн замын євчний эмч тогтоох  боломжтой болохоор єєрийгєє эмчлэх гэсний хэрэггүй. Єнєєдєр заг хvйтэнг тусгай антибиотикоор эмчлэхийн сацуу дархлааг бэхжvvлж, физик эмчилгээ хийдэг. Заг хvйтэнг эмчлvvлэхэд євчтэй хүний бэлгийн хамтрагч заавал эмчлvvлэх ёстой байдаг. Эс бєгєєс эдгэрсэний дараа дахиад халдана.

Урдчилан сэргийлэлт

  1. Бэлгийн харьцаанд орсны дараа шээх нь халдварлах эрсдэлийг мэдэгдэхvйц багасгадаг.

  2. Бэлгийн хавьталын дараа 2 цагийн дотор бэлгийн замын халдварт євчнєєс яаралтай урьдчилан сэргийлэх эм хэрэглэх.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..