Ерөнхий
Ердєє 1-3 мм хэмжээтэй, шар саарал өнгөтэй энэ шимэгчийг микроскопоор харахад жижигхэн хавчтай, наймаалжтай маш тєстэй байдаг. Гэхдээ умдагны намилзганыг энгийн нvдээр ч харж болох бєгєєд эдгээр нь vсний угт жижигхэн наалдсан жижиг будаанцар шиг харагддаг. Эдгээр нь гол төлөв бэлэг эрхтэний эргэн тойрны үсэрхэг газар байрладаг ч суга, сахал, хємсєг болон сормуусан дээр үүрлэсэн байх нь бий. Намилзгана нь хєдєлгєєн багатай, єндєглєх замаар vрждэг (єдєрт гурван ширхэгээр) бєгєєд зєвхєн хvний цусаар хооллоно. Нэг удаа 0.001 мм –аар уудаг. Умдагны намилзганы амьдрах дундаж хугацаа 24 єдєр байна.
Шалтгаан
Умдагны намилзгана зєвхєн хvн дээр шимэгчилэх бєгєєд муур, нохой, юмуу усан гахайнаас халдах ямар ч боломжгvй. Бусад БЗХӨ шиг умдагны намилзгана ерєнхийдєє бэлгийн хавьталын vеэр халдах бөгөөд ингэхэд шавьж нь нэг хvнээс нєгєєрvv мєлхєн шилжиж дамжина.
Гэхдээ намилзгана нь хvнээс салаад нэг хоногоос илvvгvй хугацаанд амьдардаг байхад єндєг нь бараг долоо хоног амьд байх чадвартайг анхаарах хэрэгтэй. Иймд намилзгана нь алчуур, орны цагаан хэрэгсэл, хувцсаар маш амархан дамжих боломжтой. Халуун усны газар, усан сан, хиймэл шарлаганы газар болон бvр нийтийн бие засах газрыг ашиглах vед хvртэл халдвар авсан тохиолдлууд байдаг.
Тэгэхээр наймалзганы халдвар илэрсэн тохиолдлолд гэр бүлийнхээ хүнийг хардах гэж яарах хэрэггүй.
Явц
Халдвар авснаас хойш євчний анхны шинж тэмдэг илрэх хvртэл хэдэн долоо хоног єнгєрч болно. Шинэ эзэндээ хvрмэгц намилзгана хєлєєрєє умдагны vснээс бат гэх чинь бэхлэгдээд “амьдрах орчноо тохижуулж эхэлнэ”. Тэрээр хоол тэжээлээ авахын тулд хошуугаараа хүний арьсийг хатгаж цоолдог. Намилзганы шvлсний булчирхай нь тусгай бодис ялгаруулан цусыг бүлэгнэхээс сэргийлэхийн сацуу боловсруулна. Тиймээс хатгуулсан газар vргэлж хєхєвтєр мєр vлдэж загатнадаг. Єндєгнvvдээ эм нь умдагны vсэнд сайтар бэхэлснээр тэдгээрийг усаар угааж арилгах боломжгvй болдог. Хэсэг хугацааны дараа эдгээр єндєгнєєс шинэ намилзганууд гарах болно.
Шинж тэмдэг
Бэлиг эрхтэний эргэн тойрны арьсан дээр дарахад арилдаггүй сааралдуу хєхєвтєр толбонууд бий болно. Энэ нь намилзганы хазсан мєрнvvд юм. Шимэгчдийг єєрсдийг нь томруулдаг шилээр харах боломжтой. Халдвар авсны хамгийн тод шинж нь цавь загатнах юм.
Оношлогоо
Хамгийн гол нь умдагны намилзганыг єєр зvйлтэй буюу илvv ноцтой бэлгийн замын халдвартай андуурахгvй байх нь чухал. Зєв оношийг арьс єнгєний эмч тавина.
Эмчилгээ
Эдгэрэхийн тулд мэдээж эмчид хандаж мэргэжлийн туслалцаа авах нь зvйтэй. Дээхэн үед эдгээр шавьжийг керосиноор хордуулж, харин халдварласан vсийг хусдаг байсан. Єнєєдєр илvv боловсронгуй vр дvнтэй аргууд бий болсон. Хямд нь гэвэл 10% эсвэл 5% -ийн хvхрийн тvрхлэг, эсвэл бензилбензоаттай тvрхлэг, бусад vед “Ниттифор” эсвэл “Спрей – Пакс”-ыг хэрэглэж болно. Хэрэглэх арга нь зааварт нь бичигдсэн байдаг. Эмчилгээ дууссаны дараа биеийн болон орны цагаан хэрэгсэлээ цайруулагчид хийж, эсвэл буцалгах бөгөөд дараа нь халуун индvvгээр индvvдэх хэрэгтэй. Бvх бэлгийн хамтрагчтайгаа нэгэн зэрэг эмчлvvлэх ёстойг.