реаплазмоз нь бэлгийн замаар дамждаг бєгєєд уреаплазмаар vvсдэг євчин юм.
Шалтгаан
Уреаплазма нь эсийнх ханагүй нэгэн төрлийн бактери юм.Заримдаа шээс бэлгийн системийн vрэвсэлт євчнvvдийн vед өвчин vvсгэгч бичил биет илрэхгvй атлаа уреаплазма их хэмжээгээр илэрсэн байдаг. Уреаплазма халдах зєвхєн ганцхан зам байдаг нь бэлгийн хавьтал.
Явц
Уреаплазмын халдвар авсан хүний эрүүл мэндийн байдал ямар байгаагаас шалтгаалан өвчний явц янз бүр байдаг. Уреаплазма нь таатай нөхцөл бүрдсэн үед хурдан vржиж замдаа дайралдсан бvгдийг гэмтээж эхэлснээр уреаплазмоз vvснэ. Эрэгтэй хvнд уреаплазма нь хамгийн эхлээд шээс дамжуулах суваг болон тvрvv булчирхайг гэмтээж, эмэгтэй хvний үтрээг гэмтээдэг. Халдварласан мєчєєс євчний эхний шинж тэмдэг илрэх хvртэл дунджаар нэг сар єнгєрдєг.
Шинж тэмдэг
Эмэгтэйчvvд уреаплазмоз євчтэй болсноо гол тєлєв мэдэггvй. Заримдаа vе vе үтрээнээс тунгалаг ялгадас гарах боловч тэдгээр нь хэвийн vеийнхээс нэг их ялгараад байдаггvй. Зуун эмэгтэйгээс зєвхєн нэгд нь л шээх vед хорсох мэдрэмж тєрж болдог. Улмаар уреаплазма умай, эсвэл дайвруудын vрэвсэлд хvргэсэн тохоилдолд л хэвлийн доод хэсгээр унжиж євдєх шинж тэмдэг мэдрэгддэг.
Эрэгтэйчvvдийн хувьд энэ өвчнийг танихад хялбар. Уреаплазмозыг шээс дамжуулах сувгаас гарах тунгалаг ялгадас болон шээх vед бага зэрэг хорсож өвдөх шинж тэмдгээр нь мэддэг. Архаг євчний vед простатитын (тvрvv булчирхайн vрэвсэл) шинж тэмдэгээр мэднэ.
Үр дагавар
Эмчлэгдээгүй уреаплазм нь нэг намдаж, нэг сэдрэх зэргээр хvнийг олон жилээр зовоодог. Євчин нь ихэвчлэн даарах, сэтгэл хямрах, архи хэтрvvлэн хэрэглэх vеэр хурцаддаг.
Эрэгтэй хvнд уреаплазма нь түрүү булчирхайн үрэвсэл, шээс дамжуулах сувгийн нарийсал vvсгэдэг. Эмэгтэй хvнд умайн гуурсны vрэвсэл болон наалданги vvсгэж, vргvйдэл болон умайн гадуурх жирэмслэлт болох эрсдлийг нэмэгдүүлдэг. Жирэмслэлтийн эхэн vед уреаплазмаас ангижирах нь маш чухал бєгєєд энэ євчин нь тээлтийн хvндрэл болон ургийн хєгжил гажиг үүсгэх аюултай.
Онош
Уреаплазмозыг оношлохын тулд эхлээд эмэгтэйчvvдийн эмч ба эрэгтэйчvvдийн эмчид хандах нь зvйтэй. Үргvйдэл болон бэлгийн vрэвсэлт vйл явц нь уреаплазма илрvvлэх шинжилгээ єгєх ноцтой шалтаг юм.
Уреаплазмыг ДНК -оношилгоо, шууд иммуофлуоресценц шинжилгээ зэрэг нарийн шинжилгээ хийж илрүүлэх шаардлагатай болдог. Хэд хэдэн бэлгийн замын євчин хавсарсан тохиолдолд бэлгийн замын євчний эмч эсвэл арьс єнгєний эмчээс зєвлєгєє авах шаардлагатай.
Эмчилгээ
Уреаплазмыг шууд усгаж чадаагүй тохиолдолд эм, бэлдмэлд дасан зохицоод хөнөөх чадвар нь бүр нэмэгдэх болохоор өөрөө єєрийгєє эмчилэх гэж оролдох хэрэггvй! Иймд зөвхөн мэргэжлийн эмчийн заалтын дагуу эмчилгээ хийгдэх ёстой.
Мөн бэлгийн хамтрагчтай нь зэрэг эмчлэх шаардлагатай байдаг.
Урьдчилан сэргийлэлт
Тохиолдлын бэлгийн харьцааны vед бэлгэвч заавал хэрэглэж байх шаардлагатай.