© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Мэдээгүйжүүлэг

local anesthesia intraoral approach - Амны хөндийгөөр дамжуулах мэдээгүйжүүлэг хийх

Олон зууны туршид хэсгийн мэдээ алдуулалтыг эмчилгээнд ашиглах чиглэлээр маш их судалгаа хийгдсэн байдаг. Эрт дээр үед Ассирчууд каротид артерийн даралтыг тодорхой мэдээ алдуулах боломжыг нээсэн тул Грекийн уран зохиол дээр энэ артерийг "унтах артери" гэж нэрлэдэг байсан. 1532 онд Перугийн индианчууд ядаргаа, өлсгөлөнг арилгах, сэтгэлийн хөөрлийг бий болгох зорилгоор кока бутны навчийг зажилж байжээ. Зарим мэдээ алдуулах шинж чанартай химийн бодисыг анх XIX зуунд нэвтрүүлж байжээ. Гэсэн хэдий ч 1859 онд Германы химич нэгэн кока навчны мэдээ алдуулах шинж чанарыг нээж олжээ. 1859 онд Германы химич Альберт Нейман анх кокаиныг цэвэр хэлбэрээр гаргаж авсан. 1860-аад оны дунд үед Сэр Бенжамин Вард Ричардсон арьсны мэдээ алдуулалтанд эфир шүрших нөлөөг нэвтрүүлсэн. Үүний зэрэгцээ кокаины сэтгэлийн байдал, сэтгэцэд үзүүлэх сөрөг нөлөөг мөн судалсан байна. Өнөө үед мэдэгдэж байгаагаар кокаины гаж нөлөө нь зүрхний өдөөлт, захын судасны хатуурал, төв мэдрэлийн системийг өдөөх, донтох зэрэг орно. 1943 онд лидокаин-анхны амидын хэсгийн мэдээ алдуулалтыг урьд өмнө нэвтрүүлсэн эфиртэй харьцуулахад илүү хүчтэй, хурдан эхэлж, харшил багатай болжээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..