© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Мэдээгүйжүүлэг

Extracorporeal membrane oxygenation /ECMО/ буюу Экстракорпораль уушги дэмжих арга

Extracorporeal membrane oxygenation буюу ECMO нь артерийн цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээ хангалтгүй үед (уушгины өвчтэй, амьсгалын дутагдалтай өвчтөн) төхөөрөмж ашиглан зохиомлоор цусны хүчилтөрөгчийн хэмжээг хэвийн хэмжээнд хангах техникийн арга юм.

ECMO-г анх 1970-аад оны дундуур АНУ-д ARDS-н үед хэрэглэж байсан бөгөөд эхэн үед үр дүн муутай хүнд хэлбэрийн цус алдах зэрэг хүндрэлүүд их гарч байсан аж. Хожим техникийн чухал шийдлүүд гарч, олон судалгаа шинжилгээ хийгдэж боловсронгуй болсон.

ECMO нь шалтгааны эсрэг бус, түр зуурын эмчилгээний үр дүнтэй аргуудын нэг бөгөөд амьсгалын аппаратаас үүдэлтэй амьсгалын замын болон уушгины гэмтэл үүсгэх эрсдэлийг бууруулах давуу талтай.

Заалт
  • Acute Respiratory Distress Syndrome /ARDS/
  • Meconium aspiration syndrome /MAS/
  • Уушгины гипертензи
  • Амьсгалын дутагдал

ECMO төхөөрөмж нь үндсэндээ зүрх-уушгины машинтай төстэй бүтээгдсэн байдаг. Энэ нь цусны насос, oxygenator, хийн дэлгэц, дулаан солилцогч, даралтын модуль, Bladder Box гэх зэргээс бүрдэнэ.

Цусыг венийн судасны урсгалаас аппарат уруу явуулна. Антикоагуляци нь Bladder Box-д явагдах ба ихэвчлэн гепариныг шахуургаар шахдаг. Энэ нь цусыг төхөөрөмжийн хоолой, доторх хэсэгт өтгөрөхөөс сэргийлж, тромбоэмболиос хамгаалдаг аж. Үүний дараа Oxygenator дотор нүүрстөрөгчийн давхар ислийг цуснаас ялгаж дараа нь хүчилтөрөгчийг нэвтрүүлдэг юм. Процесс явагдаж байх үед цусыг шаардлагатай бол дулаан солилцогч дотор халаана эсвэл хөргөнө.

Хувилбарууд
  • VV-ECMO – Цусыг Vena subclavia эсвэл Vena jugularis interna-аар дамжуулан гаргах арга. Энэ арга нь зүрхний үйл ажиллагаа хэвийн амьсгалын дутагдлын үед өргөн хэрэглэдэг.
  • VA-ECMO – Хүчилтөрөгчөөр баялаг цусыг Arteria carotis interna эсвэл Arteria subclavia-аар дамжуулан биед оруулах арга. Зүрхний үйл ажиллагаа хэвийн бус Жнь: Зүрхний дутагдал, Миокардинфарктын үед өргөн хэрэглэнэ.
  • AV-ECMO – Цусыг Arteria femoralis-аас авч Vena femoralis-аар эргүүлэн хийх арга.
Эсрдэл, Хүндрэлүүд
  • Судасны талаас
    • Судас гэмтэх, цус алдах
    • Вен: тромбэмболи
    • Артери: Ишемия, Kompartmentsyndrom
  • Механик
    • Дамжуулах хоолойд бүлэн үүсэх
    • Гемолиз
    • Холболт, судасны катетр салах
    • Халдвар

2011 онд Их Британид хийгдсэн судалгаагаар (JAMA 2011; 306: 1659–68. CrossRef MEDLINE) томуугийн А хүрээний H1N1 халдварын үед нас баралтыг ECMO-ийн тусламжтайгаар хоёр дахин бууруулсан байна. (52.5% -ийн эсрэг 23.7%).

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..