© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Мэдээгүйжүүлэг

ТӨСӨЛ 2014 ХАНДИВЛАГЧИД – ХҮҮХДИЙН ЭМНЭЛЭГИЙН МЭДЭЭГҮЙЖҮҮЛЭГ, ЭРЧИМТ ЭМЧИЛГЭЭНИЙ ТАСАГ

Монгол хүүхдийн эрүүл мэнд, эмчилгээний үр дүнг сайжруулах зорилгоор 2010 оноос хойш ЭХЭМҮТ, Хүүхдийн эмнэлэг болон нярайн тасагт нийт 66.2 сая төгрөгийн үнэ бүхий 5 төрлийн 13 ширхэг шинэ тоног төхөөрөмжийг бэлэглэн ашиглалтанд оруулахад хувь нэмрээ харамгүй оруулсан нийт дэмжигч, хандивлагч та бүхэндээ гүн талархал илэрхийлье! Эдгээр төхөөрөмжүүд нь өдөр бүр хүүхдийн эмчилгээнд хэрэглэгдэж байна. Төслийн дэлгэрэнгүй тайланг эндээс үзнэ үү:

Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй Төрийн бус байгуулага нь анх 2010 онд сайн санааны хөдөлгөөн хэлбэрээр үйл ажиллагаагaa эхэлcнээс хойш жил бүр нэг төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Дэлхийн зургаан орноос нэгдсэн 27 сайн дурын гишүүд нь цалинждаггүй бөгөөд өөрсдөө бас хандивлагчид юм. 

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан 2014 оны 5-р сарын 30-ны өдөр ЭХЭМҮТ, Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасагт ХБНГУ-д үйлдвэрлэсэн Дрегер фирмийн шинэ Эвита-4 загварын амьсгалын аппаратыг бэлэглэв. Энэ тасаг нь улсын хэмжээнд 0-16 насны хүүхдэд мэдээгүйжүүлэг, мэс заслын дараах эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлдэг цорын ганц тасаг юм. Ерөнхий мэс засал, бөөр, чих хамар хоолой, нүд, эрүү нүүрний мэс засал, нярайн мэс засал хийхэд жилдээ ойролцоогоор 6500-7000 орчим хүүхдэд мэдээгүйжүүлэг өгдөг ба энэ тоо жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна.

Амьсгалын аппаратыг бэлэглэсний үр дүнд:

  • Аппарат хүрэлцээгүйн улмаас хагалгаа хийх боломжгүй хүлээгдэх, хойшлогдох, хугацаа алдах тохиолдолууд ариласнаар өвчтөнд хугацаа алдалгүй эрүүл мэндийн тусламж үзүүлэх
  • Эмчлүүлж буй хүүхдүүдийн эрүүл мэндийн байдлыг байнга хянаснаар эмчилгээний үр дүн сайжрах
  • Өвчтөнүүдийн ор хооронд багаж зөөхгүй болох тул багажны ашиглагдах хугацаа уртсах, халдвар дамжихаас сэргийлэх ач холбогдолтой юм.

Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй ТББ нь хандивласан эмнэлэгийн төхөөрөмжиндөө тусгай пайз наан ЭХЭМҮТ-ийн тоног төхөөрөмжийн нэгдсэн санд бүртгүүлж, баримтыг цахим хуудастаа нийтлэв. Мөн эмнэлэгийн тоног төхөөрөмж нийлүүлэгч Медимпекс ХХК-ийн зүгээс аппаратыг ажиллуулах талаар сургалт зохион байгуулж, 1 жилийн баталгаат хугацаа өгөв. 

Хүүхдийн төлөөх энэхүү сайхан үйлсийг дэмжиж МУ-ын 38 байгуулага, дэлхийн 20 орноос 1200 гаруй хүн нийт 115 сая төгрөгийн хандив өргөж хувь нэмрээ оруулаад байна. Нийт хандивлагч нартаа болон сайн дурын гишүүддээ дахин талархал дэвшүүлье!! 

Амьсгалын аппарат гардуулж өгсөн зургуудыг эндээс үзнэ үү.

Хүүхдийн Эмнэлэгийн Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тасгийн дэлгэрэнгүй мэдээллийг эндээс үзнэ үү.

Xандивын дансны дугаар: 1105039384
Голомт Банк
Хүлээн авагч: ‘Эрүүл Үрс Гэрэлт Ирээдүй′ ТББ
Swift code: GLMTMNUB

Япон дах хандивын данс:
Bank of Tokyo Mitsubishi UFJ, Akabane Branch(178)
Account 0138516, NGO セーブ・インファンツ
Таны сэтгэлийн хандив ямагт 100% хүүхдийн төлөө зориулагдана!
Монголын Үрс эрүүл байг!

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..