© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Сэтгэцийн эмгэг

Амиа хорлох оролдлого илүү түгээмэл, үхлийн аюултай болж буйг Нэгдсэн Улсын шинэ тоо мэдээлэл харуулж байна

2006-2015 оны хооронд Нэгдсэн Улсад амиа хорлох оролдлого хүн амын тодорхой бүлгүүдийн хүрээнд илүү түгээмэл мөн илүү үхлийн аюултай болж ирсэнийг Өвчнөөс Урьдчилан Сэргийлэх Хяналтын Төвийн (ӨУСХТ) шинэ тоо баримт харуулж байна.

Судлаачдын олж мэдсэнээр эмэгтэйчүүд, өсвөр насныхан болон 65-74 насны ахимаг хүмүүсийн дунд амиа хорлох тохиолдол нэмэгдсэн бол 20-64 насны эр эм аль ч хүйсийн хүмүүсийн дунд амиа хорлох тохиолдол илүү үхлийн аюултай болжээ.

“Амиа хорлохоос урьдчилан сэргийлэх урагштай аргын талаар харилцан мэдээлж байх ёстой. Ингэснээр нэмэгдэж буй түвшин нь амиа хорлох оролдлого уу эсвэл үхлийн хөнөөлтэй юу эсвэл аль аль нь хавсарсан эсэхийг ойлгож болно ” хэмээн Эм зүйн Доктор, Эрүүл мэндийн Мастер Жин Ван бичжээ. Тэрээр ӨУСХТ-ийн Гэмтлээс Урьдчилан Сэргийлэх Хяналтын Үндэсний Төв-тэй хамтран ажилладаг юм.

Энэхүү судалгаа нь 4 сарын 22-нд цахимаар хэвлэгдэн JAMA Psychiatry сэтгүүлд тавигдсан.

Насанд хүрсэн тодорхой бүлэг хүмүүс болон залуу хүмүүсийн амиа хорлох оролдлогын ихэнхи нөлөөлөл мөн амиа хорлох аргуудын өөрчлөгдөж буй хандлагын талаар Нэгдсэн Улсын өмнөх судалгаануудад харуулсан байна.

Тухайлбал, 2000-2010 оны хооронд хордуулж амиа хорлосон тохиолдол 19%, галт зэвсэгтэй холбоотой тохиолдол 3%-тай байсан бол боомилж амиа хорлох түвшин 52%-иар огцом нэмэгджээ.

Гэсэн хэдий ч амиа хорлох оролдлого болон түүний шалтгааныг шалгасан судалгаа одоог хүртэл байхгүй хэвээр.

Ванг болон түүний хамтран ажиллагсад 10-74 насны хүмүүсийн дунд 2006-2015 оны хооронд  хийгдсэн 1.2 сая амиа хорлох тохиолдлын (амиа хорлосон болон хорлох оролдлогууд) талаархи мэдээн дээр дүн шинжилгээ хийсэн байна.

Үндэсний хэмжээнд хэвтэн эмчлүүлэгчдийн тоо мөн Улсын Онцгой Байдлын Газрын мэдээллийн баазыг ашиглан эмчлүүлсэн үхлийн аюулгүй амиа хорлох оролдлогуудыг тогтоосон бол амиа хорлосон тохиолдлыг Үндэсний Хүн Амын Статистик Систем-д тулгуурлан таньжээ.

Судалгааны хугацаанд амиа хорлох тохиолдлын түвшин 10% (жилийн өөрчлөлтийн хувь /ЖӨХ/ 0.8%; 95% итгэлцүүрийн интервал /ИИ/, 0.3%-1.3%). Хэргийн үхлийн түвшин /ХҮТ/ 13% (ЖӨХ, 2.3%; 95% ИИ, 1.3%-3.3%)-иар өссөн байна.

Дэд бүлгийн дүн шинжилгээнд нэг жилд эмэгтэйчүүд амиа хорлох тохиолдлын түвшин 1.1%-иар өссөн (95% ИИ, 0.6%-1.6%) бол эрэгтэй хүмүүсийн хувьд тогтвортой байжээ.

Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ХҮТ нэмэгдсэн нь эмэгтэйчүүдэд 2010 оноос хойш ЖӨХ 5%-тай (95% ИИ, 3.1%-6.9%) эрчүүдэд 2009 оноос хойш 1.6%(95% ИИ, 0.6%-2.5%) байна.

Судалгааны хугацааны туршид 65-74 насны насанд хүрэгчид мөн 2011-2015 оны хооронд өсвөр үеийнхний амиа хорлох оролдлогын нэмэгдсэн түвшинг энэхүү мэдээлэл харуулсан юм.

ХҮТ 2009 оноос хойш 20-44 насны хүмүүсийн дунд (ЖӨХ, 3.7%; 95% ИИ, 2,5%-5.0%) мөн 2012 оноос хойш 45-64 насны хүмүүсийн дунд (ЖӨХ, 2.7%; 95% ИИ, 0%-5.4%) нэмэгдсэн ажээ.

20-64 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дунд буугаар болон боомилж амиа хорлох үйлдэл (үхлийн хөнөөлтэй аргууд) өссөн бол хордуулж амиа хорлох үйлдэл (үхлийн хөнөөл багатай арга) буурсан буюу багассан. “Энэ нь үхлийн түвшин нэмэгдэж байгааг тайлбарлаж буй хэрэг” хэмээн ӨУСХТ-ийн судлаачид ярьж байна.

“Өсвөр үе болон 65-74 насны ахимаг хүмүүсийн бүх төрлөөр (хордуулах аргыг оролцуулан) амиа хорлох оролдлого ерөнхийдөө нэмэгдсэн. Үүнд эдгээр дэд бүлгүүдийн буурсан болон тогтвортой байгаа үхлийн түвшин мөн хамаарна,” гэж тэд мэдээлжээ.

Ванг болон түүний хамтран ажиллагсадын нийт хүн амын эпидиомологийн загвараас олж мэдсэн зүйлс нь амиа хорлохоос урьдчилан сэргийлэх стратеги боловсруулах ажилд нэмэр болно гэж тэд үзэж байгаа юм.

Тодруулбал, эрсдэлтэй хүмүүсийн амиа хорлох оролдлогын үхлийн аюулыг бууруулна. “Үүнд зөвхөн галт зэвсэг төдийгүй эм болон болзошгүй аюултай гэр ахуйн бүтээгдэхүүнүүд багтана. Энэ нь амиа хорлох түвшинг бууруулахад нэмэр болж магад” гэж тэд хэлжээ.

“Гол нь, амьдралын эрт үеэс асуудлыг шийдвэрлэх, учрыг олох талаар сургах, харилцаа холбоог таниулах, эдийн засгийн хангамжыг бэхжүүлэх аргыг хөгжүүлж суулгах зэрэг эхнээс нь урьдчилан сэргийлэх хандлага бол бүх насны хүмүүсийн амиа хорлох сэдлийн эрсдэлийг бууруулах магадлалтай” гэж дүгнэж байна.

Энэ судалгаанд ямар нэгэн тодорхой санхүүжилт байгаагүй. Зохиогчид нь санхүүгийн бус хамааралтай харилцагчдаа дурьдсан байлаа.

             Орчуулсан: Г.Золжаргал

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..