© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Зүрх судас

Зүрх судасны нээлттэй болон судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхэд санхүүгийн бодит дэмжлэг үзүүлнэ

2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг, БНСУ-ын Сэлвэшн Арми ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газартай байгуулсан “Хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Уг санамж бичигт Монгол Солонгосын ард түмний найрсаг, сайн сайхан харилцааг эрхэмлэн хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд 2020 онд зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай Монгол хүүхдүүдэд зүрх судасны нээлттэй болон судсан дотуурх мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлэхэд санхүүгийн бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор тус эмнэлэг болон Сэлвэшн арми ТББ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар хамтран ажиллаж буйг дурдсан.
Улсын гуравдугаар төв эмнэлэг нь Монгол улсад хүүхдийн зүрхний мэс засал ба зүрхний хэм алдагдлын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд дагнан үзүүлдэг ба олон улсын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч мэргэжилтний багуудтай хамтран ажиллаж өөрийн эмнэлгийн эмч мэргэжилтний чадавхийг дээшлүүлэх, эх орондоо ажлын байран дээрээ чадавхжих боломжоор тасралтгүй ханган ажилладаг билээ.  
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..