Эдгээр өвчтөнүүдийг яаралтай тусламжийн тасгаас эсвэл энгийн хэвтэн эмчлүүлэх тасгаас шилжүүлэн тус хөтөлбөрт хамруулж болно. Энэ талаар тус төвийн эмч Кер хэлэхдээ : "Хэрэв өвчтөн Яаралтай тусламж үйлчилгээний тасагт ирэхэд нь бид тэдний хүсэлтийн дагуу гэртээ асрах боломжтой эсэхийг үнэлнэ" эсвэл "Яаралтай тусламж үйлчилгээний тасгаас биеийн байдал нь тогтворжиж чадвал тэд "Гэрээр эмчлэх" төв рүү шилжиж болно. Хүсвэл бид энгийн тасагт нэг өдрийн турш хэвтэн эмчилж дараа нь гэр рүү явуулж болно."
Тус төвийн мэргэжилтэнүүд нь COVID-19 туссан өвчтөнгийг хэрхэн үнэлж "Гэрээр эмчлэх" төвд хамруулж болох үндсэн шалгуур үзүүлэлтийг боловсруулсон бөгөөд үүнд нь хүчилтөрөгчийн түвшин, амьсгалын түвшин, амин чухал шинж тэмдэг, цусны шинжилгээний хариунуудад тулгуурлан эрчимт эмчилгээний тасагт хэр удаан хугацаагаар эмчлэгдэхийг, илүү ноцтой хүнд хэлбэрээр туссан зэргийг урьдчилан таамаглаж чаддаг болсон байна.
"Гэрээр эмчлэх" төв нь гэртээ байгаа өвчтөнүүдийг өөрийн эмч, сувилагчтай холбохын тулд телемедицин, алсын зайн хяналтын технологийг ашигладаг. Өвчтөн 24 цагийн турш асрамжийн багийн гишүүдтэй аудио болон видео конференцээр ярьж, тэдний чухал шинж тэмдгүүдийг байнга хянаж байдаг.