Хорт хавдар хэмээх аюулт өвчин хүн төрөлхтнийг олон жил шаналгаж, түүний эсрэг тэмцэж, эмчлэх олон янзын эмчилгээний арга сэдсээр байгаа боловч одоог хүртэл төгс эмчилгээний арга олоогүй байгаа билээ.
HEDU.MN Япон улсын хорт хавдрын эмчилгээний Серен клиник эмнэлгийн ашиглаж буй Хорт хавдрыг эсийн түвшинд эмчлэх тус улсын эрдэмтдийн гаргасан ДАРХЛААНЫ ЭМЧИЛГЭЭ буюу СЭРТЭНТ ЭСИЙН ВАКЦИН хэмээх орчин үеийн эмчилгээний шинэ технологийн талаар танилцуулж байна.
Эл аргыг дэлхийд одоогоор ЯПОН улсад ашиглаж байгаа бөгөөд 2008 оноос эхлэн хорт хавдрын эсрэг эмчилгээ, үйлчилгээнд хэрэглэж эхэлсэн.
Дархлаа эмчилгээ гэж юу вэ? | |
Сэртэнт эс гэж юу вэ? | |
Вакцин эмчилгээний онцлог | |
Вакцинаар сэргээгдсэн дархлаа хэрхэн ажилладаг вэ? | |
Эмчилгээг ямар хүн авах боломжтой вэ? | |
Ямар хавдрыг эмчилж болох вэ? |
Хүний бие гаднаас орж ирж байгаа нян, вирус зэрэг гадны биетийг эсэргүүцэх дархлаа хэмээх гайхамшигт тогтолцоо бий. Тухайлбал ханиадны вакцин энэ зарчмаар үйлчилдэг. Тарилга хийсний дараа ханиадны эсрэг дархлаа тогтон вирусыг устгаж биеэс зайлуулах үйлдэл хийдэг.
Хүний биед өдөрт ойролцоогоор 5000 гаруй эс хорт хавдрын эс болон хувирч байдаг боловч дархлааны тогтолцооны ачаар устгагдаж байдаг.
Хорт хавдрын эсрэг дархлаа эмчилгээ гэдэг нь хүний дархлааны эсийг өөрийг нь ашиглан хорт хавдрын эсийг устгаж, биеэс зайлуулах, эсийн түвшний сүүлийн үеийн эмчилгээний арга юм.
Хорт хавдрын үед хүний дархлаа муудахаас гадна туяа болон хими эмчилгээний нөлөөгөөр эрүүл дархлааны эсүүд устгагддаг. Дархлаа эмчилгээ нь эрүүл эсийг биш зөвхөн хорт хавдрын эсийг устгадагаараа онцлог.
Сэртэнт эс нь хорт хавдрын вакцин эмчилгээний гол эс бөгөөд энэ эс нь хорт хавдрын байршил болон бусад мэдээллийг лимфоцит хэмээх хүний дархлааны үндсэн эсэд мэдээлэх үндсэн үүрэгтэй.
Цуснаас сэртэнт эсийг ялган авч лабораторийн нөхцөлд хорт хавдрын эсүүдийг таних чадвартай болгон өсгөж вакцин бэлддэг.
Уг вакцин нь тарьсны дараа биед ороод зөвхөн хорт хавдрын эсүүдийг устгах үйлчилгээ үзүүлдэг.
Вакцин эмчилгээ нь дараах үндсэн онцлог шинж чанартай.
Онцлог 1. Зөвхөн хорт хавдрын эсийг устгахаас гадна сөрөг, гаж нөлөө багатай
Дархлааны эмчилгээ нь хүний дархлааны эсүүдийг ашигладаг өвөрмөц эмчилгээ бөгөөд энэ нь зөвхөн хорт хавдрын эсэд үйлчилж устгадаг.
Онцлог 2: Вакцины үр дүнд хорт хавдрын эсрэг урт хугацаанд нөлөөлөх хүчтэй, тогтвортой дархлаа тогтоно. /Ерөнхий механизм нь томуугийн вакцинтай ижил байдаг./
Вакцин эмчилгээ нь хорт хавдрыг урт хугацаанд таниж байх “ой тогтоолт” үүсгэх зорилготой байдаг. Үүний үр дүнд удаан хугацаанд урт хугацаанд тогтвортой дархлаа үүсдэг.
Онцлог 3: Том хэмжээтэй болон үсэрхийлсэн хавдарт ч хэрэглэж болно
Дархлааны эс Лимфоцит нь сэртэнт эсийн нөлөөгөөр мэдээлэл авч идэвхижин хорт хавдрын эсийг таньж, хавдрын эсийг устгахад бэлэн болдог. Хорт хавдрын байршил болон бусад мэдээллийг нь таньж авдаг тул том хэмжээний хавдар болон үсэрхийлсэн хорт хавдрын эсийг ч устгах боломжтой болдог. Харин биеийн ерөнхий байдал муу, хоолонд муу байх эсвэл хавдрын хэмжээ хэт том бол дархлаа эмчилгээ нөлөөлөхгүй байх эрсдэлтэйг анхаарна уу.
Онцлог 4: Эмчилгээг хийхэд эмнэлэгт заавал хэвтэх шаардлагагүй
Онцлог 5: Та мэс засал, хими, туяа зэрэг эмчилгээтэйгээ хавсруулан хийвэл бүр үр дүнтэй.
Вакцинаар сэргээгдсэн дархлаа хэрхэн ажилладаг вэ?
Ямар тохиолдолд эмчлэх боломжгүй вэ?
ЭНЭХҮҮ ЭМЧИЛГЭЭ НЬ ЯМАР НЭГ ИД ШИДИЙН ЭСВЭЛ ОРЛУУЛАХ ЭМЧИЛГЭЭ БИШ БОЛОХЫГ АНХААРНА УУ!