© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Хавдар судлал

Хавдар гэж юу вэ?

Хавдар гэж юу вэ?

Хавдар гэдэг нь хүний биеийн эсүүдийн өвчин юм. Бидний бие махбод олон сая эсээс бүрэлддэг бөгөөд биднийг өсгөх, үхсэн эсийг орлуулах, гэмтлийн дараа гэмтсэн эсүүдийг нөхөх зэргээр эдгээр эсүүд тогтмол шинэ эсүүдийг үүсгэж байдаг. Эс бүрийн доторх генүүд нь эсүүд хэрхэн ургах, ажиллах, нөхөн төлжих, устах зэргийг удирдаж байдаг.

Ердийн үед эсүүд тодорхой хяналттай өсч үржиж байдаг боловч зарим тохиолдолд тодорхой эрсдэлт хүчин зүйлийн нөлөөгөөр энэхүү үйл ажиллагаа алдагдан эсүүд хяналтгүй хуваагдан өсч эхэлдэг. Энэхүү эсийн хяналтгүй өсөлт хуваагдал нь хавдар үүсгэдэг юм.

Хавдар нь хоргүй эсвэл хортой байдаг. Хоргүй хавдар нь биеийн тодорхой нэг хэсэгт байрлаж, түүнээс цааш тархдаггүй, амь насанд аюулгүй юм. Харин хортой хавдар нь ойролцоох эд эрхтэн рүү ургаж, биеийн бусад хэсэг рүү тархаж үсэрхийлдэг. Хавдрын эсүүд биеийн бусад хэсэг рүү тархахыг үсэрхийлэл гэдэг.

Зарим хоргүй хавдар нь хавдрын урьдал байдаг бөгөөд эмчлээгүй орхисон тохиолдолд хортой болж хувирдаг. Харин зарим төрлийн хоргүй хавдар нь хортой болон хувирдаггүй.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MedBook.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..