© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/

Б.Мөнххишиг: Дусаалга тогтмол хэрэглэвэл нүдний даралт ихсэх, болор цайх аюултай

Нүд судлал 2020/07/02
Хүн харах ёстой юмаа харахгүй байх хоёр шалтгаан байдаг. Нэг нь, хугарлын гажиг, нөгөөх нь нүдний өвчлөлийн шалтгаантай холбоотой. Хугарлын гажгийг энгийнээр тайлбарлабал, шил зүүгээд яваад байдгийг хугарлын гажиг гэж хэлж байгаа юм. Энэ нь өвчиндөө орохгүй. Хүний нүдэнд бүтцийнхээ хувьд гэрэл хугарлын физиктэй холбоотой гэрэл хугардаг систем байдаг. Тэр системээс болоод хугарлын гажуудал үүсдэг. Тэгэхээр энэ нь өвчин биш тул шилээрээ засагддаг гэсэн үг. Харин нөгөө нь ямар нэгэн өвчний шалтгаанаар буюу эд эс нь өвчилснөөс болоод хараа муу байх шалтгаан байдаг.  Нүдний өвчин нь ихэвчлэн 50,60 насныханд их илэрдэг. Насны өөрчлөлтөөс хамаарч хараа муудах нь хугарлын гажиг уу, эвсэл нүдний өвчин байна уу гэдгийг нь нарийн мэргэжлийн эмчид эмчлүүлж байж тодорхойлох хэрэгтэй.

С тасаг- Нүдний өвчлөл " Глаукома"

Нүд судлал 2020/07/02
-Хараагаа алдах эхний 2 шалтгааны эхнийх нь болрын эмгэг удаах нь нүдний даралт юм. Нүдний даралт дотроо 2 янз байдаг. Хаалттай өнцгийн үед шинж тэмдэг илэрдэггүй. Голдуу албан байгууллагын эсвэл дотрын эмчийн үзлэгээр мэдэгддэг.Ямар ч зовиургүй явж байгаад гэнэтхэн хүчтэй огьж бөөлждөг эсвэл толгой хүчтэй өвдөж дотор муухайрдаг. Тиймээс хоолны хордлоготой андуурагдах тал бий. Дотрын эмч нүдний угаа дурандуул гэснээр л нүдний даралттайгаа мэддэг. Хэрэв 24 цагийн дотор арга хэмжээ авч чадвал хараатай үлдэх боломжтой. Хугацаа хожимдвол нүдний даралтыг л бууруулахаас биш хараа сэргэдэггүй.Нээлттэй өнцгийн үед хамгаалах боломжтой. Учир нь хараа бүрэлзэх, дотор муухайрах зэргээр бага зэрэг зовиур илэрдэг. Монголчууд маань нэг үеэ бодвол эрүүл мэндийн мэдлэгтэй болж хараагаа алдахаас өмнө урьдчилан сэргийлж үзүүлж байна. Гэхдээ л энэ төрлийн тохиолдол гарсаар байгаа учир иргэдийг нүдээ үзүүлж байхыг зөвлөе.
Шинэ мэдээ Бүгдийг харах