© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Эмийн лавлах

Абидиум

Брэнд болон бусад нэршил: ХL Laboratories PVT. LTD, INDIA. loperamide

Тун & Хэрэглээ

Хүүхэд

Тун ба хэрэглэх арга:
Түүнийг ууж хэрэглэдэг.
· Цочмог суулгалтын үед\насанд хүрэгсэд, өндөр настан болон12-с дээш насны
хүүхдүүд: Эхлээд 2 капсулыг уугаад цаашид суулгалт бүрийн дараа 1 капсулыг ууна. 24 цагт
хамгийн дээд тал нь 8 капсулыг ууж болно. Ерөнхийдөө өдөрт 3-4 капсулыг уудаг.
· 9-12 настай хүүхдэд: 1 капсулаар өдөрт 4 удаа суулгалт зогстол хэрэглэнэ\өдөрт 5 хүртэл\.
· 9-с доош настай хүүхдэд: Хэрэглэдэггүй.
· Насанд хүрэгсэд, өндөр настан болон 12-с дээш настай хүүхдэд: Эхлээд 2 капсулыг уугаад
цаашид суулгалт бүрийн дараа 1 капсулыг ууна. 24 цагт хамгийн дээд тал нь 6 капсулыг ууж
болно.
· Насанд хүрэгсэд болон өндөр настны архаг суулгалтын үед: Эхлээд өвчний хүнд хөнгөнөөс
хамааруулан хоногийн тун болох 2-4 капсулыг хувааж ууна. Шаардлагатай бол тунг
нэмэгдүүлэн хоногийн хамгийн дээд тун болох 8 хүртэл капсулыг ууж болно