© MedBook.mn. 2011-2024
Хандив өгч бидний үйл ажиллагааг дэмжсэн танд баярлалаа. Хандивын данс: 3000030101 Капитрон банк /Нээлттэй ном/
Эмийн лавлах

БЦЖ ВАКЦИН

Брэнд болон бусад нэршил: BCG Vaccine (Freeze Dried)

Тун & Хэрэглээ

Насанд хүрэгсэд Хүүхэд

БЦЖ вакцин нь микобактерийн амьд сулруулсан омгийг(Bacillus Calmette Guerin) хөлдөөж хуурайшуулсанбөгөөд сүрьеэгээс урьдчилан сэргийлэхэд хэрэглэдэг бэлдмэл юм. Мөн натрийнглутаматыг тогтворжуулагч болгон агуулна. Вакцин нь ДЭМБ-ынW.H.O.,TRS.979 (2013) шаардлагад нийцнэ.

НАЙРЛАГА
Амьд сулруулсан БЦЖ вакцин(Bacillus Calmette Guerin омог)
0,1 мл тунд: 2×105
, 8×105 C.F.U амьд бактер агуулна.
Натрийн хлоридоор шингэлнэ.
Тун: 0,05 мл тунгаар нэгээс доош насны нялхасд арьсан дотортарина.
: 0,1 мл тунгаар нэгээс дээш насны хүүхэд болон насанд хүрэгчидэд арьсан дотор тарина.
НАЙРУУЛАХ
БЦЖ вакцины нэг туншилд нэгээс доош насны хүүхдэд 20 тун \0,05 мл\, нэгээс дээш насны хүүхэд болон
насанд хүрэгчидэд 10 тун \0,1 мл\ байхаар агуулагдах тул дагалдан ирсэн шингэлэгчийг (натрийн
хлоридын уусмал)бүгдийг хийж найруулна.
Вакциныг соруулж авах болгоны өмнө зөөлөн сэгсэрч холино. БЦЖ вакцины туншилыг аажмаар хэд
хэдэн удаа эргүүлэн уусгана. Ингэсний дүнд нэг төрлийн өнгөгүй бүдэг цийдмэг болно. Зөвхөн
үйлдвэрлэгчийн дагалдуулсан шингэлэгчийг хэрэглэнэ. Буруу шингэлэгч хэрэглэснээр вакциныг гэмтээж
болох бөгөөд хийлгэсэн хүнд ноцтой урвал үүсч болно. Уусгасны дараа шууд тарина. Хэрэв уусгасны
дараа бүгдийг хэрэглэх боломжгүй бол үлдсэнийг 2
0С-8
0С-ийн хэмд гэрэлгүй, харанхуй газар дээд тал
нь 6 цагаас хэтрүүлэхгүйгээрхадгалж болно \нэг дархлаажуулалтын горим\.
Уусгаж найруулсан туншилыг шингэрүүлснээс хойш 6 цагийн дараа шууд устгана. Энэ хэлбэрийн
вакцины шошгон дээрх монитор нь туншилын таг дээр байх бөгөөд вакциныг найруулсан тохиолдолд
түүнийг авч хаяна. Шингэлэгч болон найруулсан вакцинд гадны биет болон физик өөрчлөлт байгаа
эсэхийг хэрэглэхийн өмнө нүдээр сайтар шалгана. Аль нэг өөрчлөлт ажиглагдсан бол шингэлэгч ба
найруулсан вакциныг устгана.

ТУН, ХЭРЭГЛЭХ АРГА
Вакциныг арьсан дор хийхээс болгоомжилж арьсан дотор тарина. Вакциныг нэгээс доош насны нялхасд
0,05 мл, нэгээс дээш насны хүүхэд болон насанд хүрэгчидэд 0,1 мл-р арьсан дотор тарина. Арьсанд
халдваргүйтгэл хийхгүй. Вакциныг туберкулины тариураар эсвэл 25G\26G хэмжээтэй ариутгасан зүү,
тариураар хийнэ. Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө арьсанд сүрьеэгийн сорил тавих шаардлагагүй боловч
ийм шинжилгээ хийсэн үед сорил эерэг гарвал дархлаажуулалт хийхгүй.

СҮРЬЕЭГИЙН ЭСРЭГ ЭМҮҮДИЙН МЭДЭЭЛЭЛ
Mикобактерийнэсрэг хамгийн бага дарангуйлах концентрацийгБЦЖ Москва 361 I омогт тодорхойлсныг
доорхи хүснэгтэнд үзүүлэв.
Эмийн нэр Хамгийн бага дарангуйлах концентраци
Изониазид 0,5 µг\мл
Стрептомицин 1,0 µг\мл
Рифампицин 1,0 µг\мл
Этамбутол 5,0 µг\мл
БЦЖ вакцинаар системийн ба бугшмал хэсэг газрын халдвар үүссэн тохиолдолд шаардлагатай
эмчилгээ хийхээр эмч нарын зөвөлгөөг авна. БЦЖ Москва 361Iомогнь пиразинамидад тэсвэртэй.

ЭМИЙН БОЛОН БУСАД ХАРИЛЦАН НӨЛӨӨЛӨЛ
БЦЖ вакцинаар сүрьеэгийн халдварт эрт өртөх эрсдэл бүхий хүүхдүүдийг тогтмол дархлаажуулдаг.
Хэрэв хэд хэдэн эмийн бодис хамт хэрэглэх бол эмийн харилцан нөлөөллийн улмаас гарч болох
урвалаас сэргийлэхийн тулд эмчтэйгээ зөвлөлдөх ёстой. Жирэмсэн эмэгтэйг дархлаажуулах заалт
байхгүй. БЦЖ-ээр дархлаажуулахаас үл хамааран хүүхдээ хөхүүлж болно. Ерөнхийдөө жирэмсэн болон
хөхүүл эхэд эмийн бүтээгдэхүүн хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэй нь заавал зөвлөлдөх ёстой.

ХАДГАЛАЛТ
БЦЖ \хөлдөөж хуурайшуулсан\ вакциныг 2
0С-8
0С хэмд гэрэлгүй харанхуй нөхцөлд хадгална. Энэ нь -
200С хэмд хадгалснаас илүү тогтвортой байдаг. Гэрлийн тусгалаас хамгаална. Шингэлэгч бэлдмэлийг
хөлдөөж болохгүй бөгөөд сэрүүн нөхцөлд хадгална.
ХАДГАЛАХ ХУГАЦАА
Заагдсан хэм, харанхуй орчинд вакцины тогтвортой чанарыг хамгийн сүүлд тогтоосон өдрөөс хойш 24
сар хадгална.
САВЛАЛТ
20\10 тун агуулсан туншил, 1 мл шингэлэгчийг нэмэлтээр агуулна.
ВАКЦИНЫ ТУНШИЛ ДЭЭРХ ХЯНАЛТ \монитор\
ü Гадна талбайг бодвол дотор тойрог нь илүү цайвар өнгөтэй байна. Хадгалах хугацаа дуусаагүй
бол хэрэглэж болно.
ü Хожуу ч гэсэн дотор тойрог нь гадна тойргоос илүү цайвар өнгөтэй байна. Хадгалах хугацаа
дуусаагүй бол хэрэглэж болно.
û Устгах шалгуур:
Дотор тойргийн өнгө нь гадна тойрогтой ижил болсон. Уг вакциныг хэрэглэхгүй.
û
· .
Устгах шалгуураас давсан:
Дотор тойрог нь гадна тойргоос илүү бараан өнгөтэй болсон.Уг вакциныг хэрэглэхгүй.
Вакцины туншил дээрх хяналт нь Энэтхэгийн ийлдэс судлалын институтээс нийлүүлсэн БЦЖ вакцины
таг дээр байрлана. Энэ хяналт нь туншилд үзүүлсэн нийт температурын нөлөөг харуулж байдагхугацаа
болон температурт мэдрэг хэсэг юм. Энэ нь вакцин нь температурын нөлөөгөөр хүлээн авч болох
түвшнээс доош болж өөрчлөгдсөн эсэхийг төгсгөлийн хэрэглэгчдэд харуулдаг. Вакцины туншил дээрх
хяналтын мониторын тайлбар маш энгийн. Голын тойргийг харна. Түүний өнгө нь бараантан харлаж
өөрчлөгддөг.Энэ тойргийн өнгө гадна талын тойргоос цайвар байвал вакциныг хэрэглэж болно. Хэрэв
голын тойргийн өнгө гадна тойргийн өнгөөс бараантсан бол огт хэрэглэж болохгүй,вакциныг устгах
шаардлагатай.